A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Монгол Улсад 2026 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 77

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсад 2026 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хавсралтад заасан тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2026 оны батлагдсан төсвийн багцаас санхүүжүүлж, төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгасугай.

3.Тэмцээний бэлтгэл ажлыг сайтар ханган, өндөр түвшинд зохион байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ