- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2023 оны 405 дугаар тогтоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 64
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулах, журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 405 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Түншлэлийн төсөл хөгжүүлэх санг удирдах, түүний хөрөнгийг захиран зарцуулах, эх үүсвэрийг бүрдүүлэх болон зарцуулалтад хяналт тавих журам"-ын 3.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.6.Хувийн хэвшлийн түншлэгч түншлэлийн үндсэн болон дагалдах гэрээнд заасан хугацаа, стандарт болон зардлын дагуу түншлэлийн төслийг хугацаанд нь гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэх баталгааг гаргаж, төлбөрийг гэрээнд заасны дагуу Түншлэлийн төсөл хөгжүүлэх санд, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 13.2-т заасан аймаг, нийслэлд хэрэгжүүлэх түншлэлийн төслийн хувьд орон нутгийн болон нийслэлийг хөгжүүлэх санд гэрээ байгуулахаас ажлын 5 өдрийн өмнө тус тус шилжүүлнэ."
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх