A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 65

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Маргаан шийдвэрлэх зөвлөлийг байгуулах, зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай" Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 406 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам"-ын 4.2 дахь хэсгийн "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 25.2.6, 25.6.8-д заасан" гэснийг "Ажлын хэсгээс сонгон шалгаруулалтад оролцогчид" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР