- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ой)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 82
Улаанбаатар хот
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэгийн 45 жилийн ойг 2026 оны 03 дугаар сард тэмдэглэсүгэй.
2.Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэгийн 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
3.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Ажлын хэсгийн дарга, Батлан хамгаалахын сайд Д.Батлутад даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх