- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 48
Улаанбаатар хот
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.15 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор "Зөвлөлдөн шийдье" зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсугай.
2.Төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах, мэдлэг, мэдээлэл олгох, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан журмын дагуу зөвлөлдөх зөвлөгөөнийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Улаанбаатар хотод Төрийн ордны "Их Монгол" танхимд явуулахаар тогтсугай.
3.Зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарт даалгасугай.
4.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг энэ тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хуульд заасан хугацаанд багтаан явуулсугай.
5.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох болон Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх Ажлын хэсгийг тус тус байгуулж, ажлын төлөвлөгөө батлан ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх