- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулах журам/
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 24
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Радио долгионы тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулах журам"-ыг энэхүү тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны "Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам батлах тухай" 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 29 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Ж.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.
ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ
ГИШҮҮД Б.АНХБААТАР
Б.БАТЗОРИГ
Ч.ЗОЛБАЯР
А.ЛУВСАН-ОЧИР
С.ТАМИР
А.ҮЙЛСТӨГӨЛДӨР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх