- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хамтын баталгаажуулалтын байгууллагад тавигдах шаардлага, түүнийг байгуулах, бүртгүүлэх, баталгаажуулалт хийх журам/
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар А/67
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Хамтын баталгаажуулалтын байгууллагад тавигдах шаардлага, түүнийг байгуулах, бүртгүүлэх, баталгаажуулалт хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Б.Батшагай)-т, тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Захиргааны хэм хэмжээний актыг бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Ч.Раднаабазар)-т тус тус даалгасугай.
3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн "Журам, аргачлал батлах тухай" А/09 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/590 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгосугай.
САЙД М.БАДАМСҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх