A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /"Дуудлага худалдааны зориулалттай үнэлгээний журам"-ыг нэгдүгээр, "Дуудлага худалдааны зориулалттай үнэлгээний аргачлал"-ыг хоёрдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/3

Улаанбаатар хот

ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Дуудлага худалдааны зориулалттай үнэлгээний журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Дуудлага худалдааны зориулалттай үнэлгээний аргачлал"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т даалгасугай.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН