A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 92

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Ой тэмдэглэх тухай" Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 206 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

2.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталсантай холбогдуулан мөн тогтоолын 3 дугаар зүйлийн "Н.Учрал" гэснийг "С.Бямбацогт" гэж, 5 дугаар зүйлийн "Ч.Номинд" гэснийг "Ч.Ундрамд" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ