A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 83

Улаанбаатар хот

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших Цагаанхад суурьшлын бүсээс Гашуунсухайт боомт чиглэлийн тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөрийн хэмжээг хүнд даацын тээврийн хэрэгслийн тээвэрлэсэн 1 тонн/км ачаа тутамд 30 (гучин) төгрөг байхаар тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан авто зам ашигласны төлбөрийг Авто замын санд төвлөрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу зарцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН