- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨМНӨГОВЬ АЙМАГ НОЁН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН "МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ" ТОГТООЛ
ӨМНӨГОВЬ АЙМАГ НОЁН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 6/12
Ноён сум
Малын тоо толгойн албан татварыг шинэчлэн тогтоох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.1, 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөгдөх малын тоо толгойд оногдуулах албан татварын жилд ногдуулах хэмжээг тэг төгрөгөөр баталсугай.
2.Уг тогтоолын хэрэгжилтийг ханган Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуулийн хугацаанд хүргүүлэн ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 сарын 25-ны өдрийн 3/01 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА М.ЦОГОО
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх