- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Н.Учралыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 02
Төрийн ордон, Улаанбаатар хот
Н.Учралыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.2.1 дэх заалт, 12.3 дахь хэсэг, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Улсын Их Хурлын даргын албан үүргийг гүйцэтгэж байхыг Улсын Их Хурлын дэд дарга Жадамбын Бат-Эрдэнэд даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх