A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 107

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын Үндэсний хороо, комисс, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолд "Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн" гэсэн 47 дугаар хавсралт нэмсүгэй.

2.Мөн тогтоолын 1 дэх заалтын "46 дугаар хавсралт" гэсний дараа, "Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 47 дугаар хавсралт" гэж нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН