- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Олон улсын туршилтын театрын фестиваль)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 106
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
ЮНЕСКО-ийн Олон улсын театрын институтээс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад 2025 онд зохион байгуулсан "Олон улсын туршилтын театрын фестиваль" (The 2025 International Experimantal Theater Festival)-д амжилттай оролцож, алтан медаль хүртсэн Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн 17 уран бүтээлчид олгох 65,0 (жаран тав) сая төгрөгийн мөнгөн шагналд шаардагдах хөрөнгийг 2026 оны батлагдсан төсвөөс гаргахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх