- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ, ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 70
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ, ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.12, 25.13 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын Үндэсний хороо, комисс, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолд энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн" гэсэн 48 дугаар хавсралт нэмсүгэй.
2.Мөн тогтоолын 1 дэх заалтын "47 дугаар хавсралт" гэсний дараа ", Цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг 48 дугаар хавсралт" гэж нэмсүгэй.
3.Энэ тогтоолын 1-д заасан "Цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах орон тооны бус зөвлөл"-ийн ажиллах журмыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
4."Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв", "Иргэд олон нийттэй харилцах 11-11 төв", "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)"-д цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн хүүхдэд хортой агуулгатай мэдээ, мэдээлэл, бүтээлийн талаарх өргөдөл, гомдол хүлээн авах үйлчилгээний системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарт даалгасугай.
5.Цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн хүүхдэд хортой агуулгатай мэдээ, мэдээлэл, бүтээлийн талаарх өргөдөл, гомдлыг энэ тогтоолын 4-т зааснаас бусад боломжит сувгаар хүлээн авах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгасугай.
6.Хүүхэд хамгааллын үйлчилгээнд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгаж, шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Э.БАТШУГАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх