- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН "МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ" ТОГТООЛ
ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2026 оны 3 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар 05
Жаргалант
Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай
"Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" сумын Засаг дарга Б.Гомбодоржийн мэдээллийг хэлэлцээд "Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, "Татварын ерөнхий хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.4, "Төсвийн тухай" хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, "Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай" хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 , 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1-ийн "д" заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арвангуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээ "0" төгрөг байх малын тооноос давсан малын толгой тутамд ногдуулах албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:
Тэмээ – 0 төгрөг
Адуу – 1000 төгрөг
Үхэр – 500 төгрөг
Хонь – 300 төгрөг
Ямаа – 500 төгрөг
2. Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээ "0" төгрөг байх малын төрөл, тоог дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:
Тэмээ-0 хүртэл толгой
Адуу-10 хүртэл толгой
Үхэр – 10 хүртэл толгой
Хонь - 30 хүртэл толгой
Ямаа – 20 хүртэл толгой
3.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг "Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
4."Малын тоо толгойн албан татварын тухай" хууль болон энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын жил бүрийн төсөвт тусган батлуулах, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн "Төсвийн тухай" хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (Б.Гомбодорж)-д даалгасугай.
5."Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (П.Ганпүрэв)-д даалгасугай.
6.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 5 дугаар сарын 24 өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
7.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.
ДАРГА Д.ДАШДАВАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх