A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2026 оны 3 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 04

Жаргалант

Хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит Арвангуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тооцох"-г хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, нэгжийн үнэ тарифыг мөрдөж, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга (Б.Гомбодорж)-д даалгасугай.

3.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (П.Ганпүрэв)-т даалгасугай

4.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн улсын санд бүртгүүлж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ДАШДАВАА