- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам/
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар А/84
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усан замын тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 119 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Х.Оюунтуяа)-т, журмыг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Далайн захиргаа (М.Өлзий)-нд, орон нутгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 119 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх