- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт"-ын хэрэгжилт)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 104
Улаанбаатар хот
ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт"-ын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит 7 дахь тайлантай холбогдуулан "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмжийг 2026-2031 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.
2.Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж, тайланг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж байхыг холбогдох сайд, Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нарт даалгаж, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисст тус тус зөвлөсүгэй.
3.Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Сонгуулийн ерөнхий хороонд тус тус зөвлөсүгэй.
4."Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт"-ын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит 8 дахь тайланг боловсруулж, иргэний нийгмийн байгууллагуудаар хэлэлцүүлэн 2031 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх