A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа суралцагчийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛЫН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А/79

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 26.2, 27.7 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа суралцагчийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлж ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгасугай.

3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албан тушаалтанд тус тус үүрэг болгосугай.

3.1.Журмын хэрэгжилтийг арга зүйн удирдлагаар хангаж, өмчийн бүх хэлбэрийн хүүхдийн цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарт сургалт, зөвлөн туслах ажлыг үе шаттай зохион байгуулж, үр дүнг 2026 оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт;

3.2.Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлж, үнэлгээний ажлыг арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, үнэлгээний үр дүнг цахим системд байршуулан шинжилгээ хийх программ хангамжийг хөгжүүлэх санал боловсруулж, 2026 оны 5 дугаар сард багтаан танилцуулахыг Цахим боловсрол, статистик, мэдээллийн хэлтэс (Т.Бат-Эрдэнэ), Боловсролын үнэлгээний төв (Э.Цэрэнцоодол)-д;

3.3.Журмын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулахыг Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Л.Төгсбаяр)-т.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны "Журам батлах тухай" А/280 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД П.НАРАНБАЯР