A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 142

Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэг, "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалт, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Импортоор оруулж байгаа 92 октантай автобензин болон дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 0 (тэг) хувиар тогтоосугай.

2.Дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин болон дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монополын эсрэг газар (Б.Билгүүн)-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ