- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ (Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 116
Улаанбаатар хот
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний шинэчилсэн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжиж, уг үзэл баримтлалд нийцүүлэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахыг зөвшөөрсүгэй.
2.Хархорум хотыг сэргээн байгуулах, хөгжлийг дэмжих, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин, санхүү, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон улсын нэр хүнд бүхий, туршлагатай Стратегийн зөвлөх багийг шалгаруулж ажиллуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Хархорум хотын бүтээн байгуулалтын Үндэсний хорооны дарга Б.Энхбаяр, Хархорум хотын Зөвлөлийн дарга Н.Энхбаяр нарт даалгасугай.
3.Хархорум хотыг сэргээн байгуулахад шаардлагатай санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор судалгаа хийж, тодорхой санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Хархорум хотын бүтээн байгуулалтын Үндэсний хорооны дарга Б.Энхбаяр, хотын Зөвлөлийн дарга Н.Энхбаяр нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх