- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Хархорум хотыг сэргээн байгуулах, хөгжүүлэх 2026-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөө)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 117
Улаанбаатар хот
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хархорум хотыг сэргээн байгуулах, хөгжүүлэх 2026-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
2.Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, Хархорум хотын Зөвлөлийн дарга Н.Энхбаяр, хотын захирагч Л.Халтар нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Хархорум хотын бүтээн байгуулалтын Үндэсний хорооны дарга Б.Энхбаярт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх