A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 118

Улаанбаатар хот

ХАРХОРУМ ХОТЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 13.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хархорум хотын Зөвлөл"-ийг байгуулж, Зөвлөлийн ажиллах журмыг хавсралт ёсоор баталсугай.

2.Хархорум хотын Зөвлөлийн Ажлын албаны орон тооны хязгаарыг 10 байхаар тогтоосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хархорум хотын зөвлөлийн ажиллах журам батлах тухай" Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 69 дүгээр тушаалыг хүчингүй болгохыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР