- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН "ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ ХАШАА /БАЙР/-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ" ТОГТООЛ
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 05
Сүмбэр сум
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/-ны үйл ажиллагааны төлбөрийн хэмжээ тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.18, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 52 дугаар зүйлийн 52.1.2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/-ны үйл ажиллагааны төлбөрийн хэмжээ"-г хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангуулж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Ж.Оюунбилэг)-т даалгасугай.
3.Уг тогтоол улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдэж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (Т.Бат-Эрдэнэ)-д, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, Хот суурин дэд бүтцийн хөгжлийн хороод болон Нарийн бичгийн дарга (Ж.Оюунбилэг) нарт үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбоотой аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус 8 дугаар хуралдааны 07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх