A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 134

Өлгий

Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.1.4-35.1.13, 35.1.15-35.1.18, 35.1.21, 35.1.22 дахь заалт, 35.4, 35.5 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Шийдвэрийг холбогдох байгууллага, ард иргэдэд сурталчлан таниулж, батлагдсан хувь хэмжээгээр хураамжийг төвлөрүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга (Е.Зангар), сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 76 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж холбогдох өөрчлөлтийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Эрх зүйн мэдээллийн сангийн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /М.Баршагүл/-д үүрэг болгосугай.

ДАРГА А.БЕГАРЫС