- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /"Биет бус хөрөнгө болон оюуны өмчийн үнэлгээ хийх журам"-ыг нэгдүгээр, "Биет бус хөрөнгө болон оюуны өмчийн үнэлгээ хийх аргачлал"-ыг хоёрдугаар хавсралтаар/
САНГИЙН САЙД, ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД, СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар А/72, А/54, А/140
Улаанбаатар хот
ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Биет бус хөрөнгө болон оюуны өмчийн үнэлгээ хийх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Биет бус хөрөнгө болон оюуны өмчийн үнэлгээ хийх аргачлал"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөн, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нарт тус тус даалгасугай.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх