- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООХ, ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 143
Улаанбаатар хот
ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООХ, ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.3, 10.18-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Дундговь, Завхан, Сүхбаатар аймгуудын баяр наадмыг 2026 оны 07 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн баярыг 2026 оны 07 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд, Баянхонгор аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмыг 2026 оны 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд тус тус тэмдэглэхээр тогтоосугай.
2.Хурдан морины 2026 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран зохион байгуулахыг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх