A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 121

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын барилга угсралтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2026 оны 335 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт  орсон)

2.Энэ тогтоолын хавсралтад заасан талбайд тухайн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл олгож, бүтээн байгуулалтын явцад илэрсэн түүх, соёлын эд зүйлсийг эрх бүхий байгууллагад мэдээлэх, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, байгаль орчныг хамгаалах, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг нөхөн сэргээх үүрэг болон холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатад үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭСБАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ