A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 12

Хутаг-Өндөр сум

Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам батлах тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн саналыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XII дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1."Хутаг-Өндөр сумын бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, бүртгүүлж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ч.Отгонсайхан)-д даалгасугай.

3.Энэхүү журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр мөрдсүгэй.

4.Журмыг мөрдөж эхэлсэн өдрөөс сумын малчид, мал бүхий иргэд, хуулийн этгээдэд сурталчлан, удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Ууганбаяр)-т даалгасугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, байгаль орчин, аялал жуулчлал, Хөдөө аж ахуйн хөгжлийн асуудал эрхэлсэн хороонд үүрэг болгосугай.

ДАРГА Б.БААСАНЦЭРЭН