- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 133
Улаанбаатар хот
ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.1.3.13-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах дотоодын үйлдвэрийн чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтад заасан барааны техникийн тодорхойлолт, тоо хэмжээ, үнийн судалгаа, төсөвт өртөг, стандартын шаардлага болон бусад мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
3.Энэ тогтоолын хавсралтад заасан барааг худалдан авах ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, цахим дэлгүүрт байршуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар (Ц.Батзул)-т даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ц.ИДЭРБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх