- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНХОНГОР АЙМГИЙН БУУЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН "БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ" ТОГТООЛ
БАЯНХОНГОР АЙМГИЙН БУУЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 07/47
Буянт
Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам батлах тухай
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.23, 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 64 дүгээр зүйлийн 64.6, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 52 дугаар зүйлийн 52.6, Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/620 дүгнэлт, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6/25 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2026 оны ээлжит VII дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Бууцагаан сумын "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангах ажлыг хариуцан үр дүнтэй зохион байгуулж жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (Х.Дагвадорж)-д үүрэг болгосугай.
3.Батлагдсан "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төллөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц хөгжлийн бодлогын хороонд даалгасугай.
4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит 06 дугаар хуралдааны "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам" баталсан 06/35 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Ш.ТҮВШИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх