- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНХОНГОР АЙМГИЙН БУУЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН "ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ, ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ" ТОГТООЛ
БАЯНХОНГОР АЙМГИЙН БУУЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 07/48
Буянт
Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тариф, энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, 77 дугаар зүйлийн 77.1, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 64 дүгээр зүйлийн 64.6, Татварын Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6 дахь заалтууд, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны ээлжит долдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулж,тээвэрлэх зардлын нэгж тарифыг нэгдүгээр, нэг иргэнээр тооцсон айл өрхийн хэрэглээнээс үүссэн энгийн хог хаягдлын хураамжийн хэмжээг хоёрдугаар, аж ахуйн нэгж байгууллагаас үүссэн энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Сумын нутаг дэвсгэрт батлагдсан хог хаягдлын үйлчилгээний хураамжийг мөрдүүлж, орлогыг Хог хаягдлын хураамжийн 100030400947 дансанд төвлөрүүлэн зарцуулалт, тайлагналтад байнгын хяналт тавьж, сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хуралд жил бүр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Х.Дагвадорж)-д үүрэг болгосугай.
3.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М.Сарантуяа)-д даалгасугай.
4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/19 дугаартай тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04/28 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ш.ТҮВШИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх