A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар XIII/94

Булган сум

Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.14 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Орон нутгийн хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэмдэгтийн хураамжийн хэмжээг 3 000 000 (гурван сая) төгрөгөөр тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг батлагдсан хэмжээгээр тооцож ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Пүрэв-Очир)-д даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн орлого бүрдүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг Татварын газрын дарга (Д.Лхагвасүрэн)-д, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн хороонд тус тус даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдсүгэй.

5. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай" 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн IX/66 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ж.ГАНБОЛД