A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар XIII/95

Булган сум

Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.4 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа агаар бохирдуулагчаар төлүүлэх агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тус тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (О.Наранжаргал)-д даалгасугай.

3.Агаар бохирдуулагчид ногдуулсан агаарын бохирдлын хувь хэмжээг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Татварын газрын дарга (Д.Лхагвасүрэн)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолыг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/88 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ж.ГАНБОЛД