A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ ӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 08/03

Сэнж

Хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.8, Татварын ерөнхий хуулийн 8 дүгээр зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Өргөн сумын хэмжээнд мөрдөгдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоолын Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хог хаягдлын менежментийг сайжруулан,хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлтөд хяналт тавьж, орлогыг хог хаягдал цуглуулах,тээвэрлэх,булшлах үйл ажиллагаанд зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга (Т.Бат-Амгалан)-д даалгасугай

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай" 10/07 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

4.Захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад бүртгэгдэн хүчин төгөлдөр болсноос хойш, Өргөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10/07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, " Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга (Т.Бат-Амгалан)-д даалгасугай.

ДАРГА С.БААТАРСҮРЭН