- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАВХАН АЙМГИЙН НӨМРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН "ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨР ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ" ТОГТООЛ
ЗАВХАН АЙМГИЙН НӨМРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 04
Хөдрөг
Хог хаягдлын төлбөр хураамж шинэчлэн тогтоох тухай
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Хөрсний бохирдлыг багасгах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлэх зорилгоор аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг газруудаас хураах төлбөр хураамжийн хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Батлагдсан үйлчилгээний хураамжийг сумын төвд байрлаж буй айл өрх, аж ахуйн нэгж албан байгууллагыг хамруулж татварын орлогыг сумын татварын орлогын дансанд төвлөрүүлэн, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Н.Дашдондовт)-д даалгасугай.
3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн төлөөлөлдөгчдийн хурлын нарийн бичгийн дарга (П.Бадамханд)-д даалгасугай.
4.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
ДАРГА З.БАЯРМАГНАЙ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх