A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨГРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 03

Төгрөг

Бэлчээрийг улирлаар ашиглах журам батлах тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.4 дэх хэсгийг тус тус үндэслэн тогтоох нь:                                                                                                  

1.Бэлчээрийг улирлаар ашиглах журмыг хавсралтаар баталсугай.

2.Бэлчээрийг улирлаар ашиглах журмыг захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэх ажлыг сумын Засаг дарга (Р.Жанлав)-д даалгасугай.             

3.Бэлчээрийг улирлаар ашиглах журмыг ард иргэдэд тайлбарлан, мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга (Р.Жанлав), Хөдөө аж ахуйн тасгийн бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн (Н.Амгаланбаатар), багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.                                                                                                                

4.Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хороонд даалгасугай.                                                                                                 

5.Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.                                                                     

6.Уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ДЭЧИН