- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 144
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8 дахь заалт, Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам батлах тухай" Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хяналт-шинжилгээ хийх журам"-ын 1 дүгээр хавсралтаар баталсан "Тайлагнах цаглавар"-ыг 1 дүгээр хавсралт, мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам"-ын 1 дүгээр хавсралтаар баталсан "Байгууллагын үйл ажиллагааг тайлагнах цаглавар"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус өөрчлөн баталсугай.
2.Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хяналт-шинжилгээ хийх журам"-ын 7.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"7.6."Байгууллага бодлогын баримт бичигт үнэлгээ хийх саналыг Хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлнэ."
3.Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хяналт-шинжилгээ хийх журам"-ын 5.6 дахь хэсгийн "хяналт-үнэлгээний" гэснийг "хяналт-шинжилгээний" гэж, 6.4.1, 6.4.2 дахь заалтын "85" гэснийг "75" гэж тус тус өөрчилсүгэй.
4.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үнэлгээ хийх журам"-ын 6.3 дахь хэсгийн "Хяналт, үнэлгээний Үндэсний хороонд" гэснийг "Засгийн газарт" гэж, мөн журмын 2 дугаар хавсралтын "Тайлбар" гэсэн хэсгийн "Хяналт, үнэлгээний хорооны" гэснийг, 3 дугаар хавсралтын "Тайлбар" гэсэн хэсгийн "Хяналт, үнэлгээний хороо" гэснийг "Засгийн газрын" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам"-ын 4.5 дахь хэсгийн "2.5 оноо" гэснийг "0.5 оноо" гэж, "5 оноо" гэснийг "1 оноо" гэж, "7.5 оноо" гэснийг "1.5 оноо" гэж, "10 оноо" гэснийг "2.0 оноо" гэж, 4.9 дэх хэсгийн "Үндэсний аудитын газар нь төрийн захиргааны төв байгууллага болон Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн санхүүгийн аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийн дүнг нэгтгэн, дүгнэж" гэснийг "Төрийн захиргааны төв байгууллага болон Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь тухайн жилийн санхүүгийн тайланд Төрийн аудитын гаргасан дүгнэлт, зөвлөмжийг" гэж, 4.12, 4.15 дахь хэсгийн "Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын" гэснийг "Хяналт хэрэгжүүлэх газрын даргын" гэж, 5.3 дахь хэсгийн "Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын" гэснийг "Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын" гэж, мөн журмын 4, 5 дугаар хавсралтын 4 дэх баганын "Бодлогын үр дүн" гэсэн хэсгийн "0.3" гэснийг "0.2" гэж, "Хөндлөнгийн болон оролцогч талуудын үнэлгээ" гэсэн хэсгийн "0.1" гэснийг "0.2" гэж тус тус өөрчилсүгэй.
6.Мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам"-ын 4.3 дахь хэсгийн "(байгууллагын ерөнхий дүнгийн өөрчлөлтийн хувийг 10 оноогоор үржүүлнэ)" гэснийг, 4.15 дахь хэсгийн "Засгийн газрын Хэрэг эрхлэх газар," гэснийг, мөн хэсгийн "хамтран" гэснийг, мөн журмын 4, 5 дугаар хавсралтын 2 дахь баганын "Бодлогын үр дүн" гэсэн хэсгийн "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүн" гэснийг тус тус хассугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх