A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 159

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт батлах тухай" 3асгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт"-ын "I.Цагдаагийн байгууллагын төсөвт хамгаалалтад байх обьект" гэсэн хэсгийн 5 дахь заалтын "дүүргийн шүүхийн байр" гэсний дараа ", шүүхийн сахилгын хорооны байр" гэж нэмсүгэй.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан шаардагдах зардлыг тухайн жилийн батлагдсан төсөв, орон тоонд нь багтаан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН