A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 153

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар шинэчлэн баталсугай:

1.1.Салбарын бодлого, зохицуулалтын газар;

1.2.Хууль, эрх зүйн газар (Архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн хэлтэстэй);

1.3.Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар;

1.4.Засгийн газрын хүний нөөцийн газар;

1.5.Мэдээллийн технологи, систем нэгтгэлийн газар (Ашиглалт, үйлчилгээний албатай);

1.6.Захиргаа, зохион байгуулалтын газар (Хуралдаан зохион байгуулах

хэлтэстэй, Хамтын ажиллагааны албатай);

1.7.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Хяналт шалгалтын албатай);

1.8.Санхүү, хөрөнгө оруулалтын газар;

1.9.Төсөл хөтөлбөр, гэрээ, хэлэлцээрийн газар;

1.10.Төрийн ёслолын газар;

1.11.Ерөнхий сайдын ажлын алба (Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар /Сонин хэвлэл, үг илтгэлийн хэлтэс, Контент, цахим мэдээллийн хэлтэстэй/, Стратеги, судалгаа, зохион байгуулалтын газар /Судалгаа, зохион байгуулалтын хэлтэс /Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв//-тэй);

1.12.Шадар сайд (онцгой байдал, бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн)-ын ажлын алба;

1.13.Шадар сайд (гадаадын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа эрхэлсэн)-ын ажлын алба (Эрчим хүчний экспортыг дэмжих хэлтэстэй);

1.14.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын ажлын алба.

2.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тооны хязгаарыг 254 байхаар тогтоосугай.

3."Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР