A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 135

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.14 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 1 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 2 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний мэргэжлийн бусад байгууллагын албан тушаалын цалингийн доод хэмжээг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.

2.Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан шаардагдах хөрөнгийг 2026 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, холбогдох сайд нарт даалгасугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 6 дугаар хавсралт," гэснийг, "Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 224 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "эрүүл мэнд," гэснийг, мөн заалтын "Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн," гэснийг, мөн тогтоолын 2 дахь заалтын "Эрүүл мэнд," гэснийг тус тус хассугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолыг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР