- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН "ХӨВСГӨЛ АЙМГИЙН УСНЫ САН БҮХИЙ ГАЗАР, УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ОНЦГОЙ БОЛОН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙН ХИЛИЙН ЗААГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ" ТОГТООЛ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 12
Мөрөн сум
Хөвсгөл аймгийн усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 22 дугаар зүйлийн 22.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 03/1375 тоот албан бичгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг 01 дүгээр хавсралтаар, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийн солбицлыг 02 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд оруулахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Х.Идэр)-д, улсын усны нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлэхийг аймгийн Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Т.Лхагвадорж)-д, Усны тухай хууль, "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын дагуу үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Батлагдсан тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, "Захиргааны хэм хэмжээний акт"-ын Улсын нэгдсэн санд бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Б.Будсүрэн)-д даалгасугай.
4. Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэний дараа мөрдөж ажилласугай.
5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит IX хуралдааны 09 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралт, 02 дугаар хавсралтын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар 05-ны өдрийн 90 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ПҮРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх