- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 09
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Загджавын Мэндсайхан, Нямтайширын Номтойбаяр, Баттөмөрийн Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Жаргалсайханы Золжаргал, Цагаанхүүгийн Идэрбат, Баатаржавын Мөнхсоёл нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Далайн Батбаяр, Батмөнхийн Батцэцэг, Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан, Саруулсайханы Цэнгүүн, Сүхбаатарын Эрдэнэбат нарыг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны, Цагаанхүүгийн Идэрбат, Чинбатын Номин, Цэндийн Сандаг-Очир, Гончигдоржийн Уянгахишиг, Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Жуковын Алдаржавхлан, Загджавын Мэндсайхан нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Сайнбуянгийн Амарсайханыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Дамбын Батлут, Бадрахын Найдалаа нарыг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Жуковын Алдаржавхлан, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Пүрэвжавын Ганзориг, Бадрахын Найдалаа нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Жуковын Алдаржавхлан, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Батын Батбаатар нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Далайн Батбаяр, Батмөнхийн Батцэцэг нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Цагаанхүүгийн Идэрбатыг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны, Болдын Жавхлан, Бадрахын Найдалаа, Чинбатын Ундрам, Баттогтохын Чойжилсүрэн, Баттөмөрийн Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Хассуурийн Ганхуяг, Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Дамбын Батлут, Саруулсайханы Цэнгүүн нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Пүрэвжавын Ганзориг, Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарыг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Жаргалсайханы Золжаргал, Баатаржавын Мөнхсоёл, Загджавын Мэндсайхан, Гончигдоржийн Уянгахишиг, Сүхбаатарын Эрдэнэбат нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
3.Энэ тогтоолыг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх