- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийн тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 04
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. …" гэж заасанд нийцээгүй байна." гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
2."Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш …" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор … шийдвэрлэнэ." гэж заасанд нийцээгүй байна." гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх