- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийн тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 10
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.", 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 8.6, 8.7 дахь хэсэгт "... Улсын дээд шүүх ...", 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "... Улсын дээд шүүхийн Тамгын газар..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...", Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.", Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад "хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх." гэж заасанд нийцээгүй байна." гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх