A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 161

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэл, технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалт"-ын "Байршил" гэсэн хэсгийн "Сэлэнгэ аймгийн Сайхан сум" гэсний дараа "Ховд аймгийн Буянт, Дарви сум; Говь-Алтай аймгийн Тайшир сум; Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум" гэж нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ