A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 26/10

Улаанбаатар хот

Малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг тогтоох тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойд ногдуулах албан татварыг дүүргийн төсвийн орлогод төвлөрүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга (А.Сүхболд)-д дүүрэг болгосугай.

3.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд өөрчлөлт оруулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга (М.Давааням)-д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд даалгасугай.

5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ф.МӨНХГЭРЭЛ