- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДОРНОГОВЬ АЙМАГ МАНДАХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН "ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ" ТОГТООЛ
ДОРНОГОВЬ АЙМАГ МАНДАХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 04
Төхөм
Хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.8 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.12 дахь заалт, Захиргааны Ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.“Сумын хэмжээнд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ”-г нэгдүгээр, “Ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, ачиж буулгах зардлын нэгж тариф”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2.Төлбөрийг бүрэн төвлөрүүлж, сумын хог хаягдлын менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулахыг сумын засаг дарга (Б. Шижир)-т даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16–ны өдрийн 2/12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П. БАТХҮҮ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх