- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 168
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийн жолоодлогын аварга шалгаруулах олон улсын тэмцээн"-ийг 2026 оны 05 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан тэмцээний бэлтгэл ажлыг бүрэн хангаж, өндөр түвшинд зохион байгуулах арга хэмжээ авахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинд, дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд тус тус даалгасугай.
2.Олон улсын тэмцээн зохион байгуулахад шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд З.Мэндсайхан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх